Европын холбоо Ираныг цөмийн хөтөлбөрөө хумихад нь нөлөөлөхийн тулд шинэ хориг арга хэмжээ авах гэнэ. Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиусын мэдэгдэж буйгаар, эл хориг Ираны санхүү болон худалдааны салбарын эсрэг чиглэсэн байх аж. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр тэрбээр энэ тухай өгүүлсэн байна. Ираны Төвбанкны эсрэг авсан хоригоо чангатгахыг ч тэрбээр үгүйсгээгүй аж.
Их Британи, ХБНГУ, Франц зэрэг Европын орны Гадаад хэргийн сайд нар ирэх сарын 15-нд Люксембургт чуулах бөгөөд энэ үед шинэ хоригийн талаар нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ оны долоодугаар сарын 1-нээс Европын холбоо Ираны санхүү болон нефтийн салбарт хориг тавьж, газрын тосны экспортыг хязгаарласан билээ. Мөн АНУ өөрийн санхүүгийн байгууллага, бизнесменүүдэд Ираны талтай хамтран ажиллахыг хориглосон юм.
Х.ОД