Мансууруулах бодис үйлдвэрлэдэг “Зетас” бүлэгтэй холбоо сүлбээтэй гэх хэрэгт сэжиглэн Мексикийн цагдаагийн байгууллагын 45 офицерийг баривчилжээ. Түүний дотор дөрвөн эмэгтэй байгаа аж. Цагдаагийн байгууллагын ажилтнууд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт орооцолдох нь Мексикт ховор зүйл биш гэнэ.
Санхүүгийн боломж сайтай гэмт хэргийн бүлэглэлүүд хамтарч ажилласан цагдаагийн офицеруудад цалингаас нь хавьгүй илүү мөнгө өгч чаддаг нь тэднийг ийнхүү уруу татах үндэс болдог байна. Веракрус муж улсад “Зетас”-тай хамтарч ажилласан цагдаагийн байгууллагын ажилтнуудыг олноор нь баривчилсан ийм тохиолдол урьд нь 2011 оны аравдугаар сард гарч байжээ. Тэгэхэд 18 хүн баривчлагдсан бөгөөд мансууруулах бодис үйлдвэрлэгчдийн эсрэг төр засгийн зүгээс авахаар төлөвлөж буй арга хэмжээний тухай нууц мэдээллийг тэд дамжуулдаг байжээ.