Лалын шашинтнуудын эсрэг бүтээл гэж үзэж буй “Мусульманчууд буруугүй” киноноос үүдээд Оскарын шагналын үйл ажиллагаанд саад учруулахаар төлөвлөж байгаагаа Ираны эрх баригчид даваа гаригт мэдэгдэв. Америкийн кино академийн шагналд оролцохгүй гэж тус улсын Соёлын сайд Мохаммед Хосейни хэлжээ. Түүнчлэн “Оскар”-ыг зохион байгуулагчид уг киног эсэргүүцэхгүй байгааг шүүмжилжээ.
Ираныг дагахыг лалын шашинтай улс орнуудад сайд бас уриалсан байна. Иранд уран бүтээлд хорио цээр их тавьдаг ч эндхийн кино дэлхий дахинд танил болж, үнэлэгдэж ирсэн юм. 2012 оны хоёрдугаар сард болсон “Оскар”-ын шагнал гардуулах 84 дэх ёслолын үеэр Асгар Фархадийн “Назер, Симин хоёр салсан нь” кино гадаад хэл дээрх шилдэг бүтээлийн шагнал хүртжээ.