БНХАУ-ын Чунцин хотын цагдаагийн газрын дарга асан Ван Лизюньд 15 жилийн хорих ял ногдуулсан тухай “Синьхуа” мэдээлжээ. Шүүгдэгч албан тушаалаа хэтрүүлсэн, хууль зөрчсөн, авлига авснаа хүлээн зөвшөөрсөн байна. Сычуань мужийн Чендү хотын шүүх эл хэргийг хэлэлцсэн бөгөөд шүүгдэгч буруугаа хүлээж, хууль сахиулагчидтай хамтран ажилласан тул хөнгөн ял ногдуулсан гэнэ. Ван Лизюнь энэ оны хоёрдугаар сар хүртэл Чунцин хотын цагдаагийн газрын даргаар ажилласан бөгөөд Английн бизнесмен Нил Хейвудийн амийг хөнөөсөн хэргийг нуун дарагдуулсан аж.
Хятадын улстөрч Бо Силайн эхнэр Гу Кайлай энэ хэрэгт холбоотойг цагдаагийн газрын дарга “мэдээгүй өнгөрчээ”. Ван Лизюнь өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Консулын газарт хандан улс төрийн орогнол хүссэн ч түүнийхээ дараахан хууль сахиулагчдад өөрийгөө илчилжээ. Америкийн дипломат төлөөлөгчийн газарт хандсан явдал нь түүнийг эх орноосоо урвасан, улсын нууц задалсан байж магадгүй хэмээх сэжиг төрүүлсэн гэнэ. Гу Кайлай Английн бизнесменийг хөнөөснөө өнгөрсөн сард хүлээсэн бөгөөд түүнд цаазаар авах ял ногдуулдсан юм. Тэрбээр хоёр жилийн хугацаанд элдэв хэрэг зөрчил үйл дэхгүй, хууль зөрчихгүй бол цаазыг бүх насаар нь хорих ялаар сольж магадгүй.