АНУ-ын сенат Украины эрх баригчдад хандан Ерөнхий сайд асан Ю.Тимошенког шоронгоос суллахыг шаардлаа. Ю.Тимошенкод долоон жилийн хорих ял оноосон нь шударга бус, улс төрийн шалтгаантай хэмээн америкчууд үзэж байгаа бөгөөд түүнд эмчилгээ хийх шаардлагатай тул даруй суллахыг шаарджээ. Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Жеймс Инхоф “Ю.Тимошенког шоронд хорих болсон үйл явдалтай холбоотой албан тушаалтнуудад АНУ-д зорчих виз олгохгүй байхыг” Төрийн департаментад уриаллаа. Түүнээс гадна Парламентын сонгуулийг шударга, нээлттэй явуулахыг Украины эрх баригчдад уриалжээ. Украины Парламентын сонгууль ирэх сарын сүүлчээр болох юм.