Япончууд гар утас, компьютер байнга хэрэглэж буйгаас болж ханз хэрхэн бичдэгээ мартаж эхэлж байна хэмээн тус улсын Соёлын газраас мэдэгджээ. Ханз зөв бичиж чаддаггүй хүний тоо сүүлийн 10 жилд 25 хувиар өсөж, хүн амын талаас дээш буюу 65 хувьд хүрсэн байна. Соёлын газрын ажилтнуудын явуулсан судалгааны дүнд 40-50 насныхны дунд ханз буруу бичих үзэгдэл түгээмэл байдаг гэнэ.
Залуу үеийнхэн, хүүхдүүд гар утас, компьютер хэрэглэхийн сацуу ханзаа зөв бичиж сурах, унших нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна хэмээн мэргэжилтнүүд онцолжээ. Дунд, их, дээд сургуульд суралцахдаа япон хүн дунджаар 1945 ханз тогтоох ёстой байдаг аж.