АНУ-ын “Travel+Leisure” сэтгүүлээс явуулсан санал асуулгын дүнд тус улсын хамгийн бохир, шуугиантай хотоор Нью-Йорк шалгарав. Энэ онд жагсаалтад тэргүүлсэн мегаполис хот өнгөрсөн оныход тавдугаарт бичигдсэн юм. Санал асуулгад оролцсон хүмүүсийн үзэж буйгаар, Нью-Йоркийн хөл хөдөлгөөн ихтэй, бохир, чимээ шуугиантай төдийгүй оршин суугчид нь найрсаг биш, бүдүүлэг гэнэ. Гэхдээ үүний зэрэгцээ тус хотын оршин суугчид хамгийн чамин хувцасладаг гэдэгтэй хүмүүс санал нэгджээ.
Хамгийн бохир хотын жагсаалтад Нью-Йоркийн араас Луизана мужийн Шинэ Орлеан, Мерилэндийн Балтимор, Калифорнийн Лос-Анжелес, Жоржийн Атланта удаалсан байна. Санал асуулгад оролцсон 35 мянган хүн АНУ-ын 35 хотыг өөрсдийнхөөрөө дүгнэжээ.
Х.ОД