АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход 50 өдөр үлдсэн ч нэр дэвшигч Барак Обама, Митт Ромни нар эхний саналуудаа авч эхэллээ. Тус улсын Урьдчилан санал өгөх төвийн мэдээлснээр, Индиана, Кентукки, Умард Каролина мужийн оршин суугчид шуудангаар саналаа өгч байна.
Өмнөд Дакота, Айдахо мужид энэ сарын 21-нээс урьдчилан саналаа өгч болох бөгөөд ирэх долоо хоногоос 50 мужийн 24-т нь саналын хуудас тарааж эхэлнэ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, урьдчилан санал өгөх явдал Америкт нэлээд түгээмэл болж байгаа аж. Хоёр нэр дэвшигчийн рейтинг үл ялиг зөрөөтэй байна. Ирэх сарын 3, 16, 22-нд товлогдсон нэр дэвшигчдийн шууд мэтгэлцээн тэдний рейтингэд нөлөөлнө хэмээн ажиглагчид таамаглаж буй. Гэвч мэтгэлцээн эхлэх үед Бүгд найрамдах намын дэмжигчид олноор оршин суудаг мужуудад урьдчилан санал хураалт явагдаж дууссан байна. Иймд энэ нь нэр дэвшигч Митт Ромнийн хувьд “асуудал” болж магадгүй.
Х.ОД