“Apple” компанийн бүтээл “iPhone” ухаалаг гар утасны шинэ загвар АНУ-ын ДНБ-ийг 0.5 хувиар өсгөнө хэмээн “J.P.Morgan”-ы эдийн засагч Майкл Фероли мэдэгдсэнийг “Reuters” уламжлав. Түүний тооцоолсноор, “iPhone 5”-ыг худалдаанд гаргаснаар тус улсын ДНБ эхний ээлжинд 3.2 тэрбум ам.доллараар, энэ оны сүүлч гэхэд 12.8 тэрбум ам.доллараар нэмэгдэх гэнэ.
“Apple” компани наймаас арванхо ёрдугаар сар хүртэлх хугацаанд нэг нь 600 ам.долларын үнэтэй найман сая “iPhone 5”-ыг борлуулахаар төлөвлөж буй. Зарим эх сурвалжид мэдээлснээр, ухаалаг гар утасны шинэ загварыг энэ сарын 21-нд худалдаанд гаргах гэнэ. Дашрамд өгүүлэхэд, өмнөх загвар болох “iPhone 4S”-ийг өнгөрсөн оны аравдугаар сард худалдаанд гаргасан бөгөөд гурван өдрийн дотор дөрвөн сая гар утас борлогдож байсан юм.