Япон, Хятадын хооронд маргаан тариад буй Сенкаку буюу Дяоюйдай арал руу эргүүлийн хоёр хөлөг илгээснээ Бээжин мэдэгдлээ. “Синьхуа” мэдээлснээр, эдгээр хө лөг ар луудын орчимд эргүүлд гарах бөгөөд “тусгаар тогтнолоо хамгаалах” үүрэгтэй аж. Энэ сарын 11-нд Японы тал маргаан тай таван арлын хоёрыг эзэмшигчдээс нь худал дан авах хүсэлтэйгээ албан ёсоор мэдэгд сэн байна. Арлуудыг худалдан авах 2.05 тэрбум иенийг төсвөөс гаргахаа Токио онцлов.