Францын хамгийн баян иргэн Бернар Арно иргэншлээ солихыг хүсэж буйгаа илэрхийлэв. 41 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрбээр шинэ Ерөнхийлөгч Франсуа Олландын санаачилсан татварын системээс болж ийм шийдвэр гаргахад хүрсэн гэнэ. Социалист намынхан энэ сардаа багтааж шинэ хууль батлах гэж байгаа гэнэ. Уг хуульд зааснаар, жилд нэгээс дээш сая еврогийн орлоготой иргэдэд 75 хувийн татвар ногдуулах аж. Харин Бельгид ийм төрлийн татвар байдаггүй учир Арно тус улсын иргэн болохыг хүсэж байна. Өнгөрсөн долоо хоногт Бернар Арно Ерөнхий сайд Жан-Марк Эротой энэ талаар хэлэлцэж, татварын шинэчлэлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Гэхдээ Бельгийн иргэн болсноор Бернар Арно тус улс руу нүүж очихгүй байх магадлал өндөр. Тэрбээр Францын хөрш Монакод амьдарч, Бельгид татвараа төлөх нь хамгийн ашигтай хувилбар гэж ажиглагчид таамаглаж буй.