БНХАУ-ын тэргүүн Ху Зиньтао ХБНГУын Канцлер Ангела Меркелийг хүлээн авч уулзсан тухай “Синьхуа” уламжлав. Тус улсад айлчилж буй Ангела Меркель Ху Зиньтаотой Евро бүсийн өрийн хямралыг хэлэлцэж, хүндрэлийг даван туулахад тусламж үзүүлэхийг хүсэв. Ху Зиньтао “Өрийн хямралаас гарах, эрсдлээс сэргийлэхэд хамтран ажиллахад Хятад улс бэлэн” гэсэн байна. Евро бүс хямралаас эртхэн гарах нь Хятадын эдийн засагт ч эергээр нөлөөлнө хэмээн тэрбээр онцлов.