БНАСАУ-ын Ардын дээд хурал буюу Парламент чуулах болсныг тус улсын мэдээллийн агентлаг уламжилжээ. Энэ сарын 26-нд болох чуулганаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Пхеньяны улс төрийн бодлого өөрчлөгдөх бололтой хэмээн БНСУ, Япон үзэж байна.
Тус улсын Парламент жилд нэг удаа чуулдаг бөгөөд ойрын жилүүдийн төсвийг хэлэлцэж, боловсон хүчний халаа сэлгээг хийдэг. Энэ оны чуулган дөрөвдүгээр сард болсон аж. Ажиглагчдын үзэж буйгаар, ээлжит бус чуулганаар ХАА-н салбарт өөрчлөлт, эдийн засгийн шинэчлэл хийх шинэ хуулийг баталж магадгүй аж.
Х.ОД