Канадын Монреал хотод болж буй Квебекийн салан тусгаарлагчдын намын их хурлын үеэр винтоов буугаар зэвсэглэсэн этгээд гал нээсэн тухай “The Canadian Press” мэдээлжээ. Намын дарга Полин Маруа сонгуулийн тухай үг хэлэх үед гэмт этгээд буудаж эхэлсэн бөгөөд нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна. Гэмт этгээд яагаад хүмүүс рүү гал нээсэн нь одоогоор тодорхойгүй ч “Англичууд сэрсэн” хэмээн хашгирч байжээ. Квебекийг Канадаас салан тусгаарлахын төлөө тэмцдэг энэ намынхан мужийн Үндэсний хурлын сонгуульд ялалт байгуулсан юм. Тэл Парламентын 125 суудлаас 57-г нь авсан бөгөөд П.Маруа Ерөнхий сайд болох юм. Салан тусгаарлагчдын өрсөлдөгч Квебекийн либерал намынхан 49 суудал эзэлсэн байна.
Х.ОД