Галт тэрэг дээр явж буй хүмүүсийг жуулчид адал явдалд дурлагчид хэмээн хардаг ч нутгийн оршин суугчдын хувьд тасалбарын мөнгөө хэмнэх л арга. Амь насанд аюултай хэдий ч бангладешчүүдийн хувьд агаарт “аялах” шинэ содон зүйл огт биш.
Галт тэрэгний дээр явах нь Бангладешт 50 гаруй жилийн өмнө дэлгэрсэн. Өмнөд Азийн энэ орон Бенгал Энэтхэгээс салан тусгаарлахад Зүүн Пакистан хэмээх нэр зүүж байв. Баруун Пакистанаас тусдаа, улс төрийн хавчлаганд амьдарч асан бангладешч үүд 1971 онд тусгаар тогтнолоо зарласан юм. Туурга тусгаарласан залуу улс өлсгөлөн, байгалийн гамшиг, ядуурал, улс төрийн тогтворгүй байдал гээд хүнд хэцүүг туулжээ. Пакистаны армийнхнаас зугтсан хүмүүс хурдалж буй галт тэргэнд үсэрч суугаад хоёр вагоны хооронд зүүгдэн явж сурчээ. Хожмоо шашны баярын үеэр галт тэргэнд чихэлдэх олноос залхсан залуус вагоны дээр гараад салхи “амтлан” явах болж. Өдгөө хүмүүс улс төр, шашны шалтгаанаар бус, мөнгөө л хэмнэх гэж галт тэргэн дээр “аялах” болжээ. Тасалбар шалгагчид вагоны дээвэр рүү авирахг үй, хэнтэй ч чихцэлдэхгүй, амар бас аюултай аялал. Бангладешчүүдийн хувьд энэ нь бараг л урлагийн хэмжээнд хүртлээ хөгжжээ.
Нэгдүгээрт, цагдаа, тасалбар шалгагч нарт харагдалг үйгээр суух, хоёрдугаарт, галт тэрэгний дээвэр дээрээс ойчихооргүй эвтэйхэн байрлал олох хэрэгтэй гэнэ. Томоохон хотод ажилладаг атлаа алслагдсан дүүрэг, хотын ойролцоох тосгон, сууринд амьдардаг хүмүүс галт тэргээр ингэж явах нь элбэг. Хүүхэд, эмэгтэйч үүд ч ялгаагүй аюултай аяллаас татгалздаггүй. Ийм “замбараагүй” үзэгдлийг цэгцлэх талаар эрх баригчид ч, төмөр замын газар ч арга хэмжээ авсаар байна. “Туулай” олширч, ялангуяа ямар нэгэн баяр, хөл хөдөлгөөн ихтэй үед хүмүүс амиа алдах нь олширч байгааг олон улсын байгууллагууд анхааруулж буй. Тийм учраас цагдаа нар “туулай”- нуудыг шууд саатуулах, баривчлах, шийтгэх эрхтэй. Цагдаагийнхан “туулай” ангуучлахын тулд урт хулсаар зэвсэглэн харуулд гарах нь бий. Гэвч, агаарт “аялагч”-ийн тоо цөөрсөнгүй, Агаар “атгагЧид” харин ч мөнгө хэмнэх биш зүгээр л зугаацахын тулд ингэж явдаг залуус нэмэгдсээр байна. Бангладешт жирийн өдр үүдэд галт тэрэгний дээр зорчигчид олон биш. Тэд бие биенээ мэддэг, зарим тохиолдолд вагон руу татаж гаргах, цагдаа нар отож байгааг хэлж тус болдог. Гэвч баярын өдрүүдэд эл найрсаг уур амьсгал үгүй болно. Ачаалал ихтэй үед хүн бүр эвтэйхэн суудал олохын төлөө зүтгэж, тэр ч бүү хэл нударга зөрүүлэх явдал гардаг гэнэ. Түүнчлэн вагон дээр явагчдад хоол зардаг худалдаачид ч байдаг. Төмөр замын буудал дээр галт тэрэг зогсох үед “туулай” худалдаачдаас авсан хоолоо идэж амжина. Лалын шашны Ид ульФитр, Ид уль-Адха баярын үеэр хотод ажилладаг хүмүүс гэрийнхэндээ авсан бэлгээ аваад галт тэрэгний дээр гарч суудаг. Унадаг дугуй, барби хүүхэлдэй тэвэрчихсэн, нэг гараараа вагоны дээд өнцгөөс зууран яваа дүр зургийг олонтаа харж болох ажээ. Сүүлийн жилүүдэд адал явдал эрсэн жуулчид ч галт тэрэгний дээвэр дээр суун аялж, үүнийгээ “Бангладешийн экстрим” гэж нэрлэх болов. Гэвч тэд туршлага багатай тул цагдаа нарт баригдах, мөн замын эргэлтэд галт тэрэгнээс унаж бэртэж гэмтэх, тэр бүү хэл амиа алдах нь бий. “Ингэж явахын тулд бангладеш болж төрөх, багаасаа агаараас “атгаж” сурах хэрэгтэй” гэж туулайчлагчид ярина. Ингэж явахыг трейнс ёрфинг гэж ч нэрлэдэг. Өмнө болон Зүүн өмнөд Азийн орнуудад нэлээд тархаж байсан ч хүмүүс аюулгүй байдлаа бодон эрсдэлтэй алхмаас татгалзах болжээ.
Х.ОД