Генерал Сусило Бамбанг Юдхой оно 2004 оны аравдугаар сарын 20-нд болсон сонгуулийн хоёрдугаар шатанд сонгогчдын 60.87 хувийн санал авч Индонез улсын Ерөнхийлөгч болсон юм. Түүхээс үзвэл Индонез улс 1945 онд улсынхаа тусгаар тогтнолыг зарлахдаа Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг бий болгосон юм билээ. Анхны Ерөн хий лөгч нь Сукарно. Тухайн үеийн Үндсэн хуулиар Ерөн хийлөгч нь Төрийн болон Засгийн газрын тэргүүний албыг хамт хашиж байжээ. Гэвч удалгүй Ерөнхий сайд хэмээх албан тушаал бий болгож, тэр нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн заримыг нь эдлэх болсон байна. 1950 онд Индонезийн шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болж түүгээр Ерөнхийлөгчийн эрх дарх хумигдаж, үнэн хэрэг дээрээ билэг тэмдгийн чанартай болж орхижээ.
Сукарно үүнд дургүй нь хүрч 1959 онд зарлиг гарган энэ Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоов. Тэгснээр Ерөн хийлөгч нь Төр, засгийн тэр гүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болсон төдийгүй хүс сэн цагтаа Парламентаа тараадаг, мөн депутатуудыг нь томилдог болсон байна. 1963 онд Индонезийн Үндэсний зөв лөлд өх конгресс Сукарног бүх насаар нь Ерөнхийл өгчөөр сон гочихов. 1965 онд хэсэг офицер төрийн эргэлт хийх гэж оролдсоны дараа улс орны эрх мэдэл уг үймээнд идэвхтэй оролцсон ге не рал Сухартод ирлээ. Тэр үеэс Ерөнхийлөгчийг Үндэсний зөвлөлдөх конгресс таван жилийн хугацаагаар сонгодог болсон байна. Юдхойоно Ява арал дээр байх Паситан хотод цэргийн офицерын гэр бүлд 1949 оны есдүгээр сарын 9-нд төрсөн байна. Юдхойоно их авьяаслаг сурагч гэгддэг байж. Сурагч байхдаа л цэргийн хүн болохоор ший дэж. Индонезийн үндэсний цэргийн академид нэгэнтээ очиж үзсэн нь ийм шийдвэр гаргахад хүчтэй нөлөө үзүүлсэн аж. Тэнд бэлтгэл сургууль хийж буй цэргүүдийг хараад би эдэн шиг болох ёстой гэж бодсон гэдэг. Ингээд 1970 онд цэргийн академид орж, гурван жил суралцаж төгсөөд Агаарын цэргийн хүчинд алба хаалаа.
Дараа нь Америк, Герман, Бельги, Малайзад хэд хэдэн удаа мэргэжил дээшлүүлэв. 1976, 1986-1988 онд Зүүн Тиморт Индонезийн армийн явуулсан ажиллагаанд ч оролцжээ. 1995-1996 онд Боснид НҮБ-ын цэргийн ажиглагчаар ажилласан байна. Энэ үедээ хошууч генерал цол хүртэв. Хожим нь АНУ-д Уэбстерийн их сургуульд эдийн засгийн ухаан судалж, 2004 онд ХАА-н эдийн засгийн асуудлаар докторын зэрэг хамгаалав. 2000 онд дэслэгч генерал цолтойгоор цэргийн албыг орхижэ. 1999 онд Уул уурхайн олборлох аж үйлдвэрийн сайд болсон байна. Дараа нь улс төр-аюулгүй байдлын асуудлыг зохицуулагч сайдаар ажиллаж байгаад 2004 оны гуравдугаар сард чөлөөнд гарч Ардчилсан намыг байгууллаа. Энэ нам богино хугацаанд олонд танигдаж, дэмжлэгийг нь хүлээх болжээ. Тэгээд Юдхойоно 2004 онд намаасаа Ерөн хийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан юм. Юдхойоно 1998 он хүртэл 32 жил үргэлжилсэн Ерөнхийлөгч Сухар тогийн цэргийн за саглалын үед нэлээд нэрд гарчээ. Генерал Сухар тогийн орчин тойронд болсон хямрал 1998 онд дээд цэгтээ хүрч түүнийг огцруулах арга зам олох гэж ноён Юдхойоно эх орныхоо лалын шашны нэг томоохон удирдагчтай хүртэл уулзаж явжээ. Улс төрийн идэвхтэй үйл ажил лагааг 1997 оноос эхлүүлсэн Сусило Бамбанг Юдхойоно бол Индонезийн бүх ард түмний санал хураалтаар сонгогдсон анхны Ерөнхийлөгч юм.
Тэрбээр энэ сонгуульд Ерөнхийлөгч асан ха тагтай Мегавати Сукарнопутрийг ялсан. Цэргийн албаны адил түүний улс төрийн ажил үйлс нь ч өөдрөг урагштай байлаа. Юдхойоно Ерөнхийлөгч бо лоод эдийн засгийн өсөлтийг түргэсгэх, авлига, алан хядах ажиллагаатай тэмцэх, ардчилал, хүний эрхийг хөгжүүлж, бэхжүүлэхийг амлажээ. Сонгогдоод удаагүй байтал цунами хэмээх байгалийн аюул нэрмэн Индонез улс 132 мянган хүнээ алдав. Гэлээ ч Юдхойоно зорьсноосоо ухарсанг үй. Авлигатай хийх тэмцэлдээ амжилт олж, үндэсний болон бүс нутгийн улс төрийн удирдагч, өндөр албан тушаалын 300 орчим хүн шүүхээс ял сонсов. Юдхойоног төр барьж байх үед Индонезид ардчилал үнэхээр тогтвортой байв. Эдийн засгийн өсөлтөөр дэлхийд дээгүүр орж байна. Тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, ардчиллын найдвартай хөрс суурийг түүний төр барьж байх үе бий болгосон гэж хэлж болно. Цаашдаа хүн амынхаа дундаж орлогыг нэмэгдүүлэх, авлигыг хязгаарлах, удирдлагыг боловсронгуй болгох, дэд бүтэц байгуулах зорилтдоо ахиц гарна гэж хүлээж байна. Индонез улс одоо нэг хүнд ногдох орлогоо жилд 3000 доллар болгохыг зорьж байна. Энэ үзүүлэлт 2025 он гэхэд 14.000 доллар болох суурь тавигдсан гэж одоо үзэж байгаа юм. Юдхойоногийн засаглал Индонезид улс төрийн тогтвортой байдал, энх тайвныг авчирсан, сүүлийн 10 жилд эдийн засгийн өсөлтийг хангасан гэж шинжээчид үздэг ч тус улсад авлига, ядуурал хурц асуудал болсоор байна.
Юдхойоно 2009 онд улиран сон гогдсон юм. Та өөрийн бүрэн эрхийн хоёрдахь буюу сүүлчийн хугацааг хэрхэн дуусгах гэж байна. Ямар өв үлдээгээд явах хүсэлтэй байна” гэж сурвалжлагч асуухад тэрбээр “Индонезид нутагшсан ардчилал улам бүр бэхжиж, боловсронгуй болж байх тэр үед би танхимаа орхих нь жаахан харамсалтай л байх биз” хэмээн хариулсан байдаг. Ихэнх нь цэргийн болон төрийн бай гуулалтын сэдэвтэй 20 гаруй ном Юдхойоно бич жээ. Бас “Цэцгийн амьд хүрээлэн” нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлсэн байна. Хү- мүүн лэгийн нарийн адармаатай асуудлуудыг шийдэх аргуудын нэгийг хөгжим гэж тэр үз дэг. Өөрийн зохиосон дуугаар хоёр ч цомог гаргасан ажээ. Гэргийг нь Ани гэнэ. Эднийх гурван хүүхэдтэй. Том охин нь улс төрийн шинжлэх ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд аавынхаа байгуулсан АН-ын анхны дэд дарга нь байжээ. Хоёр хүү нь эцгийнхээ адил цэргийн салбарт ажилладаг. Том хүү нь аавыгаа өвөө болгоод байгаа.