53 настай Жойс Коффийн нэгэн хөрш энэ сарын 28-ны 15.00 цагийн үед цагдаагийн байгууллагад утсаар гомдол мэдүүлснээр “AC/DC”, “Guns N’ Roses” хамтлагийн үнэнч фэн түүнд цагдаа нар сануулга өгөөд буцжээ. Учир нь тэрбээр хөршүүдийнхээ амгалан байдлыг алдагдуулан, хөгжмөө хэт чангалсан гэнэ. Үүнээс нэг цагийн дараа өөр нэгэн хөрш нь цагдаа дуудаж, сахилгагүй Жойсийг “ховложээ”. Энэ удаа түүнийг Цагдаагийн хэлтэс рүү авч яван, түр хугацаанд саатуулаад, сулласан байна. Гэвч таван цагийн дараа цагдаа нар дахин нэг гомдлын дагуу түүнийг гэрээс нь баривчилсан бөгөөд 29-ний өглөө суллан явуулав. 53 настай эмэгтэй хаширсангүй хөгжмөө эцэст нь тултал чангалаад, эрх чөлөөгөө эдэлж байтал цагдаагийнхан үүдийг нь тогшлоо. Энэ удаа түүнийг хөгжмийн дуугаар халхавч хийж, үеэл дүүгээ гэрээсээ хөөж, загнаж, хайруулын тавгаар зодсон гэдэг үндэслэлээр баривчилсан байна. Тухайн үед согтуу байсан түүнийг цагдаа нар албадан эмчилгээнд хамруулан, хэсэг хугацааны дараа суллаж, дараа ямар нэгэн өршөөлгүйгээр ял оноохоо сануулжээ.