Америкийн арми нохдын тусгай салаатай болж байна. Тусгайлан сургасан ноход Афганистанд үүрэг гүйцэтгэж буй цэргүүдэд туслах юм байна. Эхний ээлжинд тэдгээр амьтан хамгийн хүнд даалгавар болох террористуудын минажуулсан талбайд “ажиллах” гэнэ. Тусгай салааны 16 “цэргийг” Өмнөд Каролинад сургаж байгаа тухай BBC мэдээлжээ. Энэ ажлыг Вьетнамын дайны дараа хийж эхэлсэн гэдэг. Өдгөө Афганистанд 600 саперчин нохой ажилладаг юм байна.