Сенегалын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт өнгөрсөн ням гаригт болж өнгөрлөө.
Тус улсын Төрийн тэргүүн Абдулай Вад, Ерөнхий сайд асан Маки Саль нар энэ санал хураалтын гол өрсөлдөгчид байсан юм. Санал хураалтын нэгдсэн дүн одоогоор гараагүй байгаа ч урьдчилсан дүнгээр Бүгд найрамдах улсын төлөөх эвсэл намыг үндэслэгч, тус намын тэргүүн Маки Саль ялалт байгуулсан хэмээн АР мэдээлжээ.
Ерөнхийлөгч Абдулай Вад ялагч руу утасдаж, баяр хүргэсэн байна. Хоёрдугаар сарын 26-нд болсон эхний шатны санал хураалтад Абдулай Вад 34.8, Маки Саль 26.6 хувийн санал авсан билээ.
Х.ОД