АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Дэвид Леттермэнтэй ярилцахдаа “Хоёр охиноосоо гадна нэг хүүтэй” хэмээн олныг гайхашруулав. Гэвч энэ нь ямар нэг нууц хүүгийн тухай бус Ерөнхийлөгчийн гэр бүлийн хүндтэй гишүүн болсон Бо хэмээх нохойны тухай яриа байлаа.
Тэргүүн хатагтай “Бо бол маш гайхалтай, энэ ертөнц дээрх хамгийн ухаантай, бас маш хүмүүжилтэй, сайн нохой” хэмээн магтаад, “Бид түүнийг манай гэр бүлээс ангид гэж бодож байгаагүй” гэжээ.
Х.УЯНГА