Шорон бол хаалттай орчин. “Хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх” лагерь ч ялгаагүй. Ийм орчинд хүн асар их дарамтад ордог нь мэдээж. Эргэн тойронд нь хэрцгий, хийрхүү хүмүүс, зай багтаамж муутай, ая тухны тухай ярих ч юм байхгүй нөхцөлд аж төрнө. Ийн амьдарч байгаа хүмүүсийн сэтгэхүйн айдас түгшүүр биед нь, тодорхой хэлбэл бэлгийн дур хүсэлд нь ч нөлөөлдөг. Олон эр хүнийг, тэр дундаа за луу эр чүүдийг бүсгүйчүүдээс тусгаарлас наар тэд ний бэл гийн дур хүс лийг ихээр хуримтлуулна. Одоо цагт хорих газарт ихэнхдээ залуу хүмүүс ял эдлэх болсныг ч хэлэх үү. Тэгээд ч ямар нэг юм хийхгүй, хөдлөхгүй гиюүрч суугаа хүний бодол эр, эмийн явдалд төвлөрөх нь их байдаг. Ер нь шоронд бэлгийн харилцаа их хүчтэй үгүйлэгддэг гэж тэмдэглэсэн байх нь элбэг. Хоёрзуун хоригдлоос судалгаа авахад гар хангалга хийдгээ бүгд хүлээсэн бол тэдний 14 хувь нь өдөр бүр, 46 хувь нь долоо хоногт 3-5 удаа, 30.5 хувь нь 1-2 удаа энэ үйлдлийг давтдаг байсан гэдэг.
Эрчүүд шоронд биенээ эзэмдэх нь газар авсан үзэгдэл бол сныг мэдэхгүй хүн ховор биз. Оросын ГУЛАГ-т (шорон) байсан хүмүүс энэ тухай олонтаа ярьсан байдаг. Энд байсан 246 хоригдлын тэн хагас нь Урьдчилан хорих газарт байх даа хүчиндүүлсэн байжээ. Шоронд орохоосоо өмнө тэдний ердөө нэг хувь нь ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж үзсэн байсан аж. Шоронд байгаа эрэгтэй хүүхдүүд ахмад настай хоригдлуудынхаа хүчинд автан бэлгийн харилцааны золиос болж байгаа талаар өнгөрсөн зууны эхээр Америкийн Бостоны шоронгийн хуяг Луис Дуайт удирдлагадаа мэдээлж байсан баримт бий. Тэрбээр эрэгтэй хүүхдийг булаалдаж зодолдсон хоёр хоригдлын нэгээс “Шоронд байхдаа ядаж нэг хүү ийм үйлдэлд өртөөгүй өнгөрсөн тохиолдол мэдэх үү” гэж асуухад “ер мэдэхгүй” гэж хариулжээ.
Шоронгийн орчинд, эмэгтэй хүн огт байхгүй нөхцөлд бие, сэтгэлийн их хэцүү байдлаас тэгсгээд гарах арга замыг олох боломж байхгүй. Гар хангалга хийх, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орох гэсэн хоёр гарц л байдаг. Тухайн өрөөнд хэдэн хүн хоригдож байлаа ч ижил хүйстнээ сонирхдог, түрэмгий аран шинтай нь нэг хоёрын зэрэг байхад л бусдыгаа гаж зуршил руугаа хүчээр уруу татаж орхидог. Шоронгийн нөхцөлд бэлгийн “ажил” хүчирхийлэл, түрэмгийлэл, нүдэнд харагдах тэгш бус байдалтай аяндаа холбогдож ирдэг. Яваандаа энэ “ажил” гэмт хэрэгтнүүдийн дунд өө рийн байр суурийг эзлэх, хамгаалах арга хэрэгсэл нь болж хувирна. Орост хоригдлууд гурван зэрэглэлд хуваагддаг. Эрүүгийн ертөнц ан дахаа байсан, хүн алсан юм уу дээ рэм, томоохон хулгайн хэргээр шийт гүүлсэн эрчүүд дээд ангилалд багтана. Тэд шорондоо нэлээд эрх дарх эдэлнэ. Ажил хийхгүй, цэвэрлэгээнд оролцохгүй. Хувцсаа өөрсдөө санаандаа тохируулж янзална. Хар өнгийн хувцас өмсөнө. Дараагийн зэрэглэлийнхэн өөрийнхөө төлөө л ажиллана. Тэд шоронгоос олгодог цэн хэр өнгийн хувцас өмсөнө.
Хамгийн доод зэрэглэлийнхэн хамгийн бохир, заваан ажлыг хийнэ. Ёстой л гар хөлийн үзүүрт гүйнэ. Уранхай саарал хувцастай байцгаана. Сэтгэл мэдрэлийн хувьд согогтой, залхаг, арчаагүй, арьс өнгөний өвчтэй, эсвэл эрдэм номтойн улмаас номхон хүмүүс энэ ангилалд багтана. Дөрөв дэх зэрэглэлийн буюу “тус гай үйлчилгээний” хоригд лууд гэж бас бий. Тэд эхний хоёр зэрэглэлийн хоригдлуудын бэлгийн хүслийг хангах зориулалттай, нэлээд “нандин” хүмүүс. Хоол ундных нь сав тусдаа, унтахдаа ч тусдаа. Бусад хоригдлууд нь тэдэнтэй хамт хооллохгүй, гар барьж мэндлэхгүй. Энэ хүмүүст байх хамгийн чухал чанар нь царайлаг, хүчирхийллийн эсрэг тэмцэх чадваргүй, сул дорой байх явдал. Хэдийгээр “нандин” мэт боловч үнэн хэрэгтээ хамгийн доод ангиллын хүмүүс. Бусад хоригдол тухайлбал, гуравдугаар зэрэглэлээс хоёр руу шат ахиж болдог бол бэлгийн хүсэл хангагчдад ийм боломж хэзээ ч олдохгүй. Тэр ч бүү хэл тэдний бие дээр шивээс хийж, мөнхийн “тамга” дарна. Шивээс бүр өөрийн утга агуулгатай.
Бэлгийн хүсэл хангагчдын цээжин дээр эм тахиа юм уу уруул дээр нь хар цэг “хатгачихна”. Энэ нь тэднийг хэн болохыг шоронгоос гарсан хойно нь хэлээд өгнө. Тэдэнд гурав дугаар зэрэглэлийнхнээс илүүрхэх юм бас бий. Хоригд лууд тэднийг зохих ёсоор “хайрлана”. Тэр болгон ажилд хөөж явуулаад байхгүй. “Ажлаа” хийснийх нь дараа тэднийг зохих ёсоор урамшуулдаг болохоор эдийн засгийн хувьд гуравдугаар зэрэглэлийнхэн шиг үгээгүй ядуу байдагг үй. Ялангуяа, овгорууд өөрийн үзэмжээр сонгож “гэргийгээ” болгосон царайлаг залуусын байдал шорон дотроо дажгүйд ордог. 15-17 насны эрэгтэй хүүхдүүдтэй бэлгийн харилцаанд орж байснаас шоронд орсон Валерий Климов гэгч нэгэнтээ “Эмэгтэй хүнтэй “унтдаг” байсан эр хүн эрх чөлөөгөө хязгаарлуулаад ирэхээр ижил хүйстнээ аяндаа сонирхох болдог юм билээ. Тэр нь даамжирсаар бэлгийн түнштэйгээ бүр хайр сэтгэлийн холбоотой ч болдог.
Манай шоронгийн харуулын нэг ахлагч надад сэтгэлтэй болчихоод хамт байхыг хүснэ. Заримдаа өөрөө ч над дээр хүрээд ирнэ. Одоо бол тэр авгай аваад хүүхэдтэй болчихсон” гэж ярьсан байдаг. Хүчинд автаж юм уу, орчин нөхцөлөөсөө шалтгаалж ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж байсан хүн жирийн амьдралын хэмнэлд орохоороо муу зуршлаа орхих нь элбэг. Ялангуяа, шоронд орохоосоо өмнө бэлгийн хэвийн харилцаанд орж, түүний амт шимтийг мэдэрсэн байсан бол энэ нь тийм ч түвэгтэй биш. Харин хүүхд үүдийн хувьд байдал өөр. Тэд хоригдож байхдаа олон юмны учрыг олно, тэр дундаа бэлгийн харилцаанд ч анх удаа ижил хүйстэнтэйгээ орж үзнэ. Тийм учраас энэ зуршил шоронгоос гарсан хойно нь ч ужиграх хандлагатай байдаг аж. Шорон дахь энэ гажиг зуршлыг Америкт нэлээд судалсан байдаг. Тэндхийн шоронгийн нөхцөл, хоол, ахуй нь Оросынхоос хавьгүй өөр. Тэглээ ч гэсэн шорон гэдэг шорон л байдаг болохоор нэг хүйсийн олон хүнийг нэг дор бөөгнүүлсэн хаалттай орчин, шоронгийн ажилтнууд нь ч бүдүүлэг.
Америкийн шоронгуудад ижил хүйстнүүд хоорондоо бэлгийн харилцаанд орох явдал газар авсан, ялангуяа залуусыг хүчээр ийм байдалд оруулдаг. Тэнд анх удаа хэрэг хийгчдийг жирийн дэглэмтэй шоронд хорино. Ойролцоогоор ийм нэг шоронд 2500 хүн байлгана. Хүн бүр тусгай өрөөнд, харин хооллох, усанд орох га зар нь хамт. Шөнө өрөөнүүдийг нь түг жинэ. Өдөр биенийхээ өрөөгөөр сэл гүүцэхийг хориглодоггүй хэрнээ таашаадаггүй. Гол хувцас нь жийнс. Хоригдлын таних тэмдэг ч гэж хэлж болно. Шинээр ирж буй хоригдол залуу гайгүй царай зүстэй байвал архаг хоригдлууд түүнийг сонжингуй ажих нь бэлгийн дур хүслээ хангахад ашиглахаас өөр зорилго үгүй. 19 настай Жефф зургаан хүнтэй өрөөнд хоригдох болов.
Эхний шөнө нэг хар арьстан орон дээр нь ирж суугаад урьд нь шоронд сууж байсан, эсэх, ямар хэрэгт холбогдсон зэргийг эелдэг өнгөөр асуужээ. Энэ бол “олзоо өөртөө татахыг орол дож буй могой” хэмээх үе үеийн хоригд луудын бодож боловсруулсан үйлдэл. Маргааш орой нь нөгөө л хар өрөөнд нь байгаа дөрвөн хүн түүнийг өнөө шөнө “юу яах” хүсэлтэй байна. Чи яамаар байна гэснээ “Жаал минь би тэдний учрыг олж чам руу довтлуулахгүй байж чадна. Би энд зургаан долоо хонож байгаа болохоор миний үгнээс гарахгүй. Чи надад найдаж болно. Энд байгаа цагтаа би чамайг харж үзнэ. Тиймээс чи өнөө шөнө бүгдийг унтсан хойно над дээр оч…” гэж хэлэв. Мөрдөн байцаагч нар энэ яриаг тайлсан нь: Энэ бол хоригдлуудын сонгодог зохиомжоор найруулсан тоглолт байсан. Тэр өрөөнд байсан хүн бүр 19 настай хүүг онилоод байсан бөгөөд Жефф хаясан дэгээг үмхэж аваад хар залуугийн хүслийг хангавал тэд бүгд сэрээд ирнэ. Цааш яах нь тодорхой…
Р.ЖАРГАЛАНТ