АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНСУ, БНАСАУ-ын хилийн заагт орших цэрэггүй бүсэд айлчилжээ. Тэрбээр Умард Солонгосын нутгийг дурандсан тухай CBS мэдээллээ.
Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн Б.Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев, БНХАУ-ын дарга Ху Жинтао нартай хэлэлцээр хийх аж. Америкийн Төрийн тэргүүн цэрэггүй бүсээс гурван км зайд орших Бонифас баазад очиж, цэргүүдтэйгээ уулзжээ
Х.ОД