“Харри Потер” киноны зургаан ангид тоглосон Их Британийн жүжигчин Жейми Уэйлет өнгөрсөн оны зун Лондонд болсон үймээнд оролцсоныхоо төлөө хоёр жилийн ял сонслоо. 2011 оны наймдугаар сарын 2-нд Лондоны умард хэсэгт дэгдсэн үймээнд дөрвөн хүний хамт оролцож, олон нийтийн хэв журам зөрчин, улсад хохирол учруулсан хэмээн түүнийг буруутгасан байна. Өдгөө 22 настай Ж.Уэйлет үймээнд оролцсон залуусын нэгтэй хамт оргилуун дарс ууснаа хүлээн зөвшөөрчээ. Шүүгч Саймон Каррын хэлснээр жүжигчин шатах бодистой лонх барьж яваа нь хяналтын камерт бичигдэн үлдсэн аж. Харри Поттерийн “дайсан” өмнө нь марихуан хадгалсан хэргээр шүүгдэж байсан аж.