Францын өмнөд хэсэгт орших Тулуза хотын еврей сургуулийн хашаанд гал нээж, дөрвөн хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг тусгай албаныхан саатуулсан тухай “Reuters” мэдээлжээ. Сургуулиас холгүй орших байранд уг сэжигтэн амьдардаг байжээ. Гэмт этгээдийг саатуулах үед тэрбээр цагдаа нар руу гал нээж, гурван хүнийг шархадуулсан аж. Гэмт этгээд ахынхаа хамт энэ байшинд амьдардаг байсан тухай эх сурвалжид мэдээлсэн байна.
Түүний зэрэгцээ Францын BFM теле визийн мэдээлснээр сэжигтэн лалын шашны “Форсан аль-Иса” бүлэглэлийнхэнтэй холбоотой байж болзошгүй гэнэ. “Тэрбээр өөрийгөө можахед хэмээн нэрлэж, палестин хүүхдүүдийн өшөөг авч буйгаа илэрхийлсэн” гэж хэвлэлүүдэд өгүүлжээ. Мухаммед хэмээх энэ залуугийн ээж нь алжир гаралтай, аав нь франц хүн гэнэ. Сэжигтэн Пакистан, Афганистаны хилд цэргийн бэлтгэл сургуулилалт хийдэг байсан гэх мэдээлэл ч байна.
Еврейн сургуулийн багш, сурагчдын амийг хөнөөсөн уг хэрэг Европт төдийгүй Израильд ч дуулиан дэгдээсэн юм. Гэмт хэргийн золиос болж амиа алдсан хүмүүсийг оршуулах ёслол Иерусалимд боллоо. Тулузын еврей сургуулийн багш, раввин Йонатан Сандлер, түүний хөвгүүд болон сурагч охины цогцсыг онгоцоор Из раильд хүргэсэн аж. Оршуулах ёслолд Из раилийн Гадаад хэргийн сайд Аллен Жюппе тэргүүтэй төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцжээ. Үүний зэрэгцээ өчигдөр Францын Парис дахь Индонезийн ЭСЯ-ны дэргэд дэлбэрэлт болсон тухай ВВС дамжуулав.
Дипломат төлөөлөгийн газрын дэргэд гурван хүн ууттай зүйл үлдээснийг харсан гэж гэрчүүд мэдүүлсэн байна.
Х.ОД