Нэрт эрдэмтэн А. Эйнштейний мэндэлсний 133 жилийн ойд зориулан Израилийн Еврейн их сургуулийнхан түүний баримт, бичгүүдийг нийтэд дэлгэх гэнэ. Тэд их физикчийн баримт бичгүүдийг тоон системд шилжүүлсэн бөгөөд энэхүү цахим архив удахгүй нээгдэх аж.
Принстоны их сургуулийн мэргэжилтнүүд өмнө нь А.Эйнштейний бичиг баримтуудыг цахим хувилбарт оруулж байсан юм. Еврейн их сургуулийн цахим архивт 80 мянга гаруй бичиг баримт оруулахаар зэхэж байгаа аж. Эдгээр баримтуудын 40 мянга орчим нь А. Эйнштейний өөрийнх нь, үлдсэн нь түүнд хамаарах бичиг баримт гэнэ.