Норвеги улсаас Швед рүү нисэж явсан цэргийн ачаа тээврийн онгоц өнгөрсөн бямба гаригт сураггүй болоод байсан юм. Тэгвэл саяхан эл онгоцны сэгийг Швед улсын хойд хэсэгт орших уулархаг нутгаас оллоо.
Онгоц Шведийн хамгийн өндөрт тооцогдох Кебнекайсе (2100 м) уулыг мөргөж, осолдсон аж. “Lockheed Martin C-130J Hercules” нэртэй ачаа тээврийн онгоцонд Норвегийн агаарын цэргийн хүчний таван офицер сууж явжээ. Онгоц осолдох үед багийн гишүүд амиа алдаж, тэдний бие хэдэн хэсэг болсныг илрүүлсэн гэж шинжээчид мэдэгдэж байна.
100 гаруй хүнтэй баг агаараас болон газраас эрэл хайгуул хийсэн бөгөөд тэд цогцсонд ДНХ-ийн шинжилгээ хийж эзнийг нь тогтоож эхэлжээ.
Г.САЙНЗАЯА