Улсын хэмжээнд 4200 гаруй багш дутагдалтай хэмээн Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн есдүгээр сард мэдээлсэн. Тиймээс 45 хоногийн сургалтаар багш бэлтгэж, хомсдолыг нөхөхөөр болсон билээ. Тэгвэл олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулсан багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалтыг эхлүүлэхээр болжээ.
Тодруулбал, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс МУБИС, олон улсын “Улаанбаатар эрдэм” их сургууль, СЭЗИС-ийн харьяа Боловсролын их сургууль, “Орхон”, “Отгонтэнгэр” их сургууль дүгнэлтээ гаргуулсан аж. 45 хоногийн сургалтын бүртгэлийг энэ сарын 22 хүртгэл үргэлжлүүлэх гэнэ. Багшлах хүсэлтэй хүмүүсийн бүртгэлийн явцын мэдээлэл одоогоор гараагүй байна. Харин шаардлагатай байсан 4217 багшийн орон тооноос 3200 орчим нь нөхөгдсөн гэж Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэлэв.
Ташрамд дуулгахад, багшлах хүсэлтэй иргэдийг МУБИС-ийн төв байранд бүртгэх гэнэ. Бакалаврын дипломын голч дүн нь2.7-гоос доошгүй, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай, сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангасан элсэгчид бүртгүүлж болох нь.
Ч.БОЛОР