ХӨСҮТ-өөс томуу, томуу, төст өвчний нөхцөл байдлын талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Нийслэлд ханиад, томууны дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүд 320 орчим ор нэмж дэлгээд байна. Тэр дундаа бага насныхны дунд маш өндөр халуурч, гүйлгэж, бөөлждөг вирус өргөн тархаж байгааг эмч нар сэрэмжлүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаныхан Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Өмнөговь, Увс аймгаас сорьц авч, шинжлэхэд 40 хувь нь томуу төст өвчний реновирус, синцитиал вирус, 10 хувь нь томууны H вирус илэрчээ. Ханиад, томууны тархалт өмнөх долоо хоногийн мөн үеийнхээс 13 дахин нэмэгдсэнийг ч ХӨСҮТ-ийнхөн хэлсэн.
Реновирус, синцитиал вирус нь дээр дурдсанчлан тав хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн тэргүүн шалтгаан болж буй аж. Эдгээр нь 41-43 хүртэл халуурах шинж тэмдгээр эхэлж, гүйлгэж, бөөлжих зэрэг хордлогын шинжээр олон хоног үргэлжилдэг тул маш аюултай, хүүхэд амархан хүндэрдэг юм байна. Иймд дээрхшинж тэмдэг хүүхдэд илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандахыг эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөлөө. Ташрамд дурдахад, хүн амын дунд томууны вирус идэвхжиж эхлээгүй байгаа бөгөөд сүүлийн нэг сард томуу төст өвчин зонхилжээ.
О.ОРГИЛОХ