Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч нар үений гаднах мөгөөрс шилжүүлэн суулгах мэс заслын технологи нэврүүлснээ зарлалаа. Тодруулбал, тэд дунд чөмөгний булуу шаант ясны тавцанд үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгасан нь ийнхүү амжилттай болжээ. Тус тасгийн эмч нар 2020 оноос уг мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд эмчилгээний аргыг өдгөө улам боловсронгуй болгож, цогц эмчлэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд албан ёсоор нэвтрүүлж буй нь энэ аж.
Мөгөөрс шилжүүлэх эмчилгээг үений зөөлөн эдийн элэгдэл (ОА II-IV зэрэгтэй) болон бусад шалтгаанаар үхэжсэн үед хийх заалттай гэнэ. Ингэснээр өвчтөнд хиймэл үе суулгах мэс заслыг 5-10 жилээр хойшлуулах ач холбогдолтойг эмч нар хэлсэн. Мэс заслын багийн бүрэлдэхүүнд Төрийн соёрхолт эмч С.Сүхбат, Ж.Түмэн-Өлзий болон ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Б.Оргил тэргүүтэй жэдээгүйжүүлгийн эмч, сувилагч нар багтжээ.
О.ОРГИЛОХ