Увс аймгийн Завхан сумын Засаг дарга А.Ягаан гэх эмэгтэйг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Түүнийг сумынхаа 2022 оны сумын сайн малчнаар III багийн иргэнийг шалгаруулна гэж 2023 оны нэгдүгээр сард хувийнхаа дансаар 500 мянган төгрөг шилжүүлэн авсан гэх гомдол, мэдээлэл ирсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэнэ.
Мөн тус багийн өөр нэг иргэнээс дээрхтэй адил хэмжээний мөнгө, эсвэл хоёр хонь хандив болгож өгөхийг шаардсан хэмээн буруутгаж буй аж. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардсан, авсан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон байна.