Улаанбаатар-Замын Үүд чиглэлд түр замаар зорчуулахаар боллоо. Монгол Улсын 2024 оны улсын төсөвт “Чойр-мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Чойр-Их Залаат овооны ар хүртэлх 3.04 км авто зам болон Чойр-Сайншанд чиглэлийн А0102 дугаартай авто замтай нийлэх хоёр түвшний уулзвар”-ын ажил хийхээр тусгажээ.
Энэхүү ажил нь А0102 Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаас 231.1-232.2 дахь километрт 1.1 км давхцаж буй. Тиймээс төслийн зам барилгын ажлаас хамаарч тус хэсэгт түр замаар зорчуулах дээрх шийдвэрийг салбарын яамнаас гаргасан байна.