Дэлхийн шатрын 45 дахь удаагийн олимпиад ирэх сарын 10-нд Унгарын Будапешт хотод эхэлнэ. 13 хоног үргэлжлэх тус тэмцээнд Монголоос эрэгтэй, эмэгтэйчүүдийнбаг өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй. Манай улсын багийг олон улсын мастер Д.Янжиндулам, дасгалжуулагч Д.Төрмөнх нар ахалж буй бөгөөд тамирчдын бүрэлдэхүүнд УАШТ-д эхний таван байрт орсон шатарчид багтжээ. Монголын эрэгтэйчүүдийн баг олимпиадад оролцож буй орнуудын тамирчдаас чансаагаараа 63 дугаарт эрэмбэлэгдэж байна. Тэгвэл эмэгтэйчүүд 23 дугаарт жагсжээ.