Баримтат гэрэл зургийн “Батзориг” сан болон “Гудам” клубийнхэн Австралийн гэрэл зурагчин, багш Жерри Галеа, Бронислав Козка нартай хамтарсан “Mongolia in focus” үзэсгэлэнгээ олны хүртээл болгожээ.
Эл үзэсгэлэнг Австралид Улсад дэлгэсэн бөгөөд үнэ төлбөргүй юм байна. “Mongolia in focus” нь Улаанбаатар хотын тухай өгүүлэхээрээ онцлогтой гэнэ. Түүнчлэн хотын орчин, эдийн засгийн хөгжил, сорилтууд, орчин үеийнхний амьдралыг гэрэл зурагт буулгаж, хадгалан үлдээх зорилготой аж.