Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхзулыг томилов.
Л.Мөнхзул нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй,
- 2002-2019 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга,
- 2019-2023 онд Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА байгууллагад төслийн багийн ахлагч, зөвлөх, шинжээч,
- 2023 оноос Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, улсад 25 жил, төрийн албанд 17 жил ажилласан туршлагатай.