МАН-ын Сонгуулийн төв штабаас мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд тэд "АН улс төрийн тулхтай хоёр дахь том нам. Гэвч тэд хууль зөрчсөн үйлдэл, зөрчил гаргаж, үүнийг МАН хууль зөрчсөн мэтээр мэдээлэл хийж байна" гэдгийг онцоллоо. Улмаар манай хууль зөрчсөн нэг ч үйлдэл гаргаагүй. Харин АН-ын нэр дэвшигчид удаа дараа хууль бус үйлдэл гаргаж, Сонгуулийн тухай хуулиа зөрчлөө.
Тиймээс бид энэ бүгдийг нь баримтжуулж, 200 гаруй өргөдлийг Сонгуулийн ерөнхий хороо, цагдаа болон бусад хууль хяналтын байгууллагад баримттайгаар хүлээлгэж өглөө. Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэдэд АН-ынхан бэлэн мөнгө тараасан нь бичлэгээр батлагдаж байна. Мөн иргэдийг илт дарамталж, мессеж бичсэн тохиолдол ил тод боллоо. Энэ баримтаа сэтгүүлчдэд мөн өгөх болно. Манай намын дотоод хяналт шалгалтын хэлтэс сонгуулиар ажиллаж байна. Бид нэг ч алдаа гаргаагүй хэмээлээ.