Улсын хэмжээнд УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлснээс хойш найман цаг өнгөрлөө. 15:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 40 хувьд хүрчээ. Улсын хэмжээнд 828 900 сонгогч саналаа өгөөд байна.
Санал өгсөн сонгогчдын 38.1 хувь нь эрэгэй, 42.6 хувь нь эмэгтэй. Аймгуудын хувьд Говь-Алтай аймаг ирцээр тэргүүлж нийт сонгогчдын 50.9 хувь нь саналаа өгчээ. Харин нийслэлийн Чингэлтэй дүүрэгт ирц хамгийн бага буюу 37.7 хувьтай байна.