Цахим орчин АН-тай холбоотой сөрөг мэдээлэл гарсан. Тодорхой хэлбэл, АН Засгийн газраа байгуулахаар нэр бүхий хүмүүсийг сайдаар зарласан мэдээлэл байв. Уг мэдээллийг Ардчилсан намаас худал мэдээлэл гэв. Уг мэдээлэлд "УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль ид явагдаж байгаа энэ үед зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудаар түгээж эхэлсэн, “Ардчилсан нам засгийн газраа зарлажээ” гэсэн агуулга бүхий зурагт мэдээлэл нь худал, үндэслэлгүй болохыг Ардчилсан намын зүгээс албан ёсоор няцааж байна.
Сонгуульд өрсөлдөгч талууд сонгогчдын итгэл үнэмшил, үзэл бодолд нөлөөлөх гэсэн бохир оролдлого хийлгүй, шударга, зарчимтай, бодлогын өрсөлдөөн хийхийг уриалж байна" хэмээжээ.