Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс өнөөдөр “Эмэгтэйчүүд ба сонгууль-2024” хэлэлцүүлэг зохион байгуулах аж. УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлогын сэдэв, мөн өрсөлдөх явцад тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийн талаар уг хэлэлцүүлгийн үеэр ярилцах юм байна. Мөн холимог тогтолцоогоор зохион байгуулах энэ удаагийн сонгуулиар нам, эвслийн жагсаалтад хүйсээр сөөлжүүлэн 48 хүртэлх хүн эрэмбэлж буй. Нийт нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх квотыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан. Тэгвэл хуулийн энэ заалтыг нам, эвслүүд бүрэн хэрэгжүүлсэн, эсэхэд хэлэлцүүлэгт оролцогчид дүн шинжилгээ хийх гэнэ.
УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие дааж оролцох 1245 хүнийг бүртгээд буй. Мөн татварын өр, бичиг баримтын зөрчлөө зассан 104 хүн материалаа дахин СЕХ-нд хүргүүлсэн юм. Тэднийг бүртгэх, эсэхийг СЕХ энэ долоо хоногт шийднэ.
Бэлтгэсэн С.Уул