“Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа”-ны үр дүнг саяхан танилцуулав. 2021 онд хийсэн анхны судалгаатай харьцуулахад нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд эмэгтэй хүний оролцоог өсгөхёстой гэсэн хандлага нэмэгджээ. Тэр дундаа бүсгүйчүүдийг төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох түвшинд ажиллаж чадна гэсэн итгэл өссөн байна. Цаашлаад сонгогчид шийдвэр гаргах шатанд шинэ, залуу хүнийг дэмжих хандлага сайжирч, гурван жилийн хугацаанд 42.6-гаас 58.7 хувьд хүрчээ. Мөн парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг хангалтгүй гэж үзэж буй иргэдийн хувь нэмэгдэж, үүний тулд хүйсийн квотыг хуулиар тогтоосон талаар чамлахааргүй мэдээлэлтэй болсоннь судалгаанаас харагдаж байна.
Уг нь ямар ч эмэгтэйд өрсөлдөх боломж олгодоггүй Баян-Өлгийн гурван мандатын ядаж нэгэнд нь, хамгийн олон буюу 10 мандаттай хоёр ч тойрогт тусбүртав, хамгийн цөөн мандаттай 13 дугаар тойрог болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт илгээх хоёр нэр дэвшигчийнх нэг нь эмэгтэй байх гэх мэтээр нам, эвслүүд тусгайлан “тохируулга” хийж болох л байв.
Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг сонгох, дэмжих хөрс суурь, уур амьсгал талаасаа ч, тэднийг нэр дэвшүүлсэн нам, эвсэл, хууль, эрх зүйн зүгээс ч энэ хүйсийнхэнд ээлтэй гэмээр орчин бүрдсэн үед тэд сонгуульд амжилттай оролцож, төлөөллөө нэмж чадах уу.
Сонгуулийн тогтолцоог холимог болгож, аль нэг хүйсийн нэр дэвшигчийн эзлэх хувь 20 байсныг энэ удаагийн сонгуулиас хамгийн багадаа 30 (2028 оны ээлжит сонгуулиар 40) хувь байхаар хуульчлаад буй. Улмаар улс төрийн нам, эвсэл жагсаалтаар 48 хүнийг нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай буюу сөөлжүүлэн дараалуулахаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан билээ. Тодруулбал, бүх мандатдаа буюу 126 хүн нэр дэвшүүлэх бол багадаа 38 эмэгтэйг багтаах ёстой. Үүнээс жагсаалтаар сонгох 48 нэр дэвшигчийн 24 нь эмэгтэй байна гэж тооцвол тойрогт 14 бүсгүйг сойж байж 30 хувийн босгыг давна гэсэн үг.
Уг нь эрх баригчид жагсаалтаар өрсөлдөх нэр дэвшигчдээс гадна тойрогт илгээх хүмүүсээ ч хүйсээр нь сөөлжлөн “байршуулна” хэмээж байсан ч дээрх квотыг дөнгөж л хангав. Өмнөх жишгээсээ гажсангүй. 13 тойргоос гуравт нь эмэгтэй нэр дэвшигч илгээсэнгүй. АН ч тэр 38 эмэгтэйг л нэр дэвшүүллээ. МАН-тай адил Баян-Өлгий аймгийн гурав, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 13 дугаар тойрогт эрчүүдийг сойж. Харин Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тавдугаар тойрогт Д.Үүрийнтуяа, Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд гэсэн гурван бүсгүйг нэр дэвшүүлсэн байна. Ардын намаас эл тойрогт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Өнөрболор нарыг илгээсэн бөгөөд эмэгтэйчүүд эмэгтэйчүүдтэйгээ өрсөлдөх нь.
Иргэдийн оролцооны нэгдэл намаас гэхэд дээрх тойрогт найман хүн нэр дэвшүүлж байгаагийн гурав нь эмэгтэй. Тус намын хувьд Төлөөлөгчдийн танхимынхаа хурлын шийдвэрээр нийт 59 хүнийг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Дөрвөн хүнийг жагсаалтаар, 55 хүнийг тойрогт өрсөлдүүлэх бөгөөд 35 нь эмэгтэй. Энэ нь нийт нэр дэвшигчийнх нь 59.3 хувь буюу хуульд заасан квотоос даруй хоёр дахин өндөр хувиар бүсгүйчүүдийг нэр дэвшүүлж буй хэрэг. Тус намын дарга Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт намынхаа хоёр бүсгүйн хамт өрсөлдөх жишээтэй. Үүнээс гадна Булган, Хөвсгөл, Орхон аймгийн дөрөв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн долоодугаар тойрогт ИОНН-аас тус бүр дөрвөн бүсгүйг илгээж байна.
Түүнчлэн Үндэсний эвслээс нийт 76 нэр дэвшигч буюу жагсаалтаар 30, тойрогт 46 хүн сойх нь. Тэдний 35 нь эмэгтэй бөгөөд нэр дэвшигчдийнх нь 46 хувийг энэ хүйсийнхэн эзэлжээ. ХҮН намаас 126 хүн нэр дэвшүүлэхээр болсны 46 хувь нь буюу 57 нь эмэгтэй. Үүнээс 23 нь тойрогт өрсөлдөх нь. Тус намынхан хүйсийн хувьд эрх тэгш байлгах 50:50 бодлогоо эртнээс зарлан хэрэгжүүлж буй. Тэд дөрөв, тав болон Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нэгдүгээр тойрогт тус бүр дөрвөн эмэгтэйг нэр дэвшүүлжээ. Түүнчлэн ХҮН намынхан Баян-Өлгий аймагт Ц.Цолмон хэмээх бүсгүйг илгээх нь. Өнгөрсөн сонгуулиар тус аймгийн гурван мандатын төлөө 15 хүн өрсөлдөхөд нэг ч бүсгүй байгаагүй. Үнэндээ Баян-Өлгийд 2008 оноос хойш УИХ-ын сонгуульд нийт 38 хүн нэр дэвшсэн ч тэдний дотор нэг л эмэгтэй байсан юм.
Үнэн ба зөв намын тухайд тойрогт 70, жагсаалтаар 14 хүнийг нэр дэвшүүлжээ. Тэдний 31 нь эмэгтэй бөгөөд нийт нэр дэвшигчийн 37 хувьтай тэнцэнэ. Тус намын дарга А.Отгонбаатар гэхэд нэгдүгээр тойрогт гурван бүсгүйн хамт хүч үзэх нь. ИЗНН-ынхан 76 хүн нэр дэвшүүлсний 12 нь жагсаалт, үлдсэн нь тойрогт өрсөлдөх аж. Тэдний 40 хувь буюу 30 нь бүсгүй бөгөөд нэр дэвшигчдийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд эмэгтэйчүүд нь хүргэж өгсөн нь содон байв. МУНН, ШИНЭ намын Шинэ нэгдсэн эвслээс 95 хүн нэр дэвшүүлж байгаагийн 40 нь жагсаалтад бичигдсэн. Жагсаалтад 20, тойрогт есөн эмэгтэй өрсөлдөхөөр буй нь нийт нэр дэвшигчийн 30.5 хувь буюу хуулиар заасан квотыг дөнгөж давсан хэрэг.
Сонгуулийн төв байгууллагаас нэр дэвшигчдийг эцэслэн зарлаагүй, нам, эвслүүдээс ил болгож байгаа мэдээлэл ч харилцан адилгүй байгаа энэ үед хаанаас хэдэн эмэгтэйг сойсныгсонжиход ийм. Өнгөрсөн сонгуулиудын үйл явц болон өдгөө энд дурдсан мэдээллээс харахад ч бүсгүйчүүд зөвхөн квотод найдах нь дэндүү гэнэн явдал болох нь харагдаж буй биз ээ. Хамгийн наад зах нь 30 хувийн квот тогтоосон энэ үед УИХ-ыг 126 гишүүнтэйгээр бүрдүүлэхдээ нам, эвслүүд хамгийн багадаа 38 эмэгтэйг нэр дэвшүүлэх шаардлагатай гэдэг босгыг “том” гэгддэг намууд тааз болгон ашиглаж ирсэн арга барилаа өөрчилсөнгүй.
Хувь тэнцүүлэх хувилбараар нэр дэвшигчдийн 50 хувь нь энэ хүйсийнх байх ёстой гэсэн зохицуулалтын дагуу тэднээс 24-ийг нь жагсаалтад оруулахаас өөр гарц тэдэнд үгүй. Ингээд үлдсэн 14 эмэгтэйг тойрог руу илгээхэд нам, эвслүүд хуульд заасан 30 хувийг хангачихаж байгаа юм. Энэ удаа бүсчилсэн 13 тойрог байгуулсан тул тойрогт нэг л эмэгтэй “ногдвол” зол болохоор байсан ч зарим нь хоосон байгааг дурдлаа. Гэтэл тавдугаар тойргоос авхуулаад бүсгүйчүүд олноороо нэг газарт өрсөлдөж, бие биеийнхээ онооноос хумслах нь. Үнэндээ жагсаалтад оруулсан 24 эмэгтэй бүгд сонгогдоно гэсэн үг биш. Жишээ нь, манай улс 2012 онд холимог буюу 48 (мажоритар): 28 (пропорционал) хувилбараар сонгууль зохион байгуулахад МАН-ын жагсаалтаас эхний ес, АН-ынхаас 10, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхээс долоо, ИЗНН-ынхаас хоёр хүн УИХ-д орж ирсэн түүхтэй.
Өөрөөр хэлбэл, жагсаалтын эхний 10-т байгаа нэр дэвшигчид парламентын гишүүн болоход ойр гэсэн үг. Энэ нь жагсаалтад багтсан 24 эмэгтэйгээс тав нь л хууль тогтоох эрх мэдлийг атгах боломжтой гэж буйгаас өөрцгүй. Үндсэндээ бусад 19 нь нэр дэвшсэн гэгдээд л үлдэнэ. Нам, эвслүүдийн жагсаалтын эхний 10-т багтах “ханш” тэнгэрт тулж, тэрбумаар хэмжигдсэний шалтгаан нь ердөө л энэ. Хэдийгээр намууд бүсгүйчүүдийг жагсаалтынхаа сүүл рүү “шидэж”, эмэгтэйчүүдийн квотыг хангаж, тоо бөглөх төдий хэрэгсэл гэж үздэг хандлагыг халах том хөшүүрэгтэй болсон ч бодит байдал ийм л байна.
Нөгөө талаас тойрог руу нэр дэвшигчдийг илгээхдээ хамгийн өрсөлдөөн ихтэй, эсвэл өөрсдийгөө ялахгүй гэж тооцсон, бүсгүйчүүд олноор “очсон” газрыг эмэгтэйчүүдэд хуваарилдаг “уламжлал” ч давтагдах нь. Уг нь ямар ч эмэгтэйд өрсөлдөх боломж олгодоггүй Баян-Өлгийн гурван мандатын ядаж нэгэнд нь, хамгийн олон буюу 10 мандаттай хоёр ч тойрогт тус бүр тав, хамгийн цөөн мандаттай 13 дугаар тойрог болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт илгээх хоёр нэр дэвшигчийнх нэг нь эмэгтэй байх гэх мэтээр нам, эвслүүдтусгайлан “тохируулга” хийж болох л байв.