Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний нэг нь Беларусь манай улсын жолооны үнэмлэхийг "хүлээн зөвшөөрөх" явдал юм. Тодруулбал, жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт олголоо.