Архангайн аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, өчигдөр нээжээ. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл сайжирч, иргэд ч ая тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдсэн байна. Уг эмнэлэг нь 300 ортой аж.
Мөн тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн молекул биологийн лабораторио өчигдөр нээжээ. Ийм лабораторитой болсноор гоц халдварт өвчнийг цаг алдалгүй шуурхай илрүүлж, яаралтай урьдчилан сэргийлэх, өргөн хүрээнд тархаахгүй байх зэрэг шат шатны арга хэмжээг авахад чухал ач холбогдолтой гэнэ. Өмнө нь Улаанбаатар хот руу шинжилгээнийхээ сорьцыг явуулдаг байсан. Харин өдгөө сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар аймагтаа шинжлэх боломж бүрдсэн аж.
Бэлтгэсэн: А.Үүл