УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа энэ сарын 14-нөөс буюу маргаашнаас эхэлнэ. Тодруулбал, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд тавдугаар сарын 14-20-нд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулж, тав хоногийн дотор СЕХ-нд бүртгүүлэх хуультай.
уг хуулийн дагуу Монгол ардын намын Бага хурал 2024 оны тавдугаар сарын 20-нд товлогджээ. Тус хурлаараа нэр дэвшигчдээ тодруулах бол АН мөн Үндэсний бодлогын хорооны хурлаа энэ сарын 20-нд хийж, нэр дэвшигчдээ эцэслэх гэнэ.
Харин бие даан нэр дэвшигчид энэ хугацаанд тойргийнхоо 801 дэмжигч сонгогчийн гарын үсгийг цахимаар цуглуулж, СЕХ-нд бичиг баримтын хамт хүргүүлэх юм. Харин СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг зургадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэнэ.