Энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Тус хуульд "Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгоно" хэмээн заасан.
Мөн нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан хувиар тогтоох юм байна.