УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай саналыг хаалттай хэлэлцэв. Урд хөршид суух Элчин сайдыг томилох, эсэхийг зөвшилцөх гэж буй тул хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэх саналыг гишүүн Г.Амартүвшин гаргасныг хуралдаан даргалагч ёсоор болгосон бөгөөд БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайдаар Женев дэх байгын төлөөлөгчийн орлогч Д.Энхтайван, Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Элчин сайдаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатарыг нарыг томилж, өмнөд хөршөөс Элчин сайд Т.Бадралыг эргүүлэн татахаар тусгасан Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөн, дэмжсэн байна. Индонез дэх Элчин сайдын яамыг төсөв, санхүүжилттэй холбоотойгоор 2017 онд татан буулгаснаа энэ оноос сэргээсэн бол Узбекистанд шинээр нээж буй аж.
Энэ өдөр Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонсож, уг илтгэл болон 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн талаар ярилцсан юм.
Бэлтгэсэн Б.Уран