Улсын хэмжээнд эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс хойш 1.368.875 хүн хамрагджээ. Энэ нь нийт хүн амын 40.6 хувийг эзэлж буй юм. Хамрагдсан хүмүүсийн олонх буюу 1.059.887 нь ямар нэгэн өвчтэй байжээ. Тэдний 57 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 13.9 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны, 9.2 хувь нь шээс, бэлгийн тогтолцооны, 6.8 хувь нь зүрх, судасны, буюу 3.2 хувь нь амьсгалын замын өвчтэй гэж оношлогдсон аж. Эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн хамгийн өндөр хувийг 6-17 насныхан эзэлжээ. Харин 22.7 хувьнь 18-30 насны залуучууд, 31.3 хувь нь 31-45 насныхан аж. Залуус эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамрагдахдаа хойрго байгаа гэсэн үг. Гэтэл өвчлөл нь батлагдсан хүмүүсийн олонх нь энэ насныхан гэдгийг Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн анхааруулсан юм. Үзлэгт хамрагдсан 18-60 насныхнаас хортой болон хоргүй хавдрын 6484 сэжигтэй тохиолдол илрүүлжээ. Хүүхдүүдийн дунд хортой, хоргүй хавдрын 279 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 64 нь 0-5 насанд илэрсэн байна.