Хонконгод болсон жүдо бөхийн Азийн АШТ-д үндэсний шигшээ багийнхан оролцож, хоёр, гурав дахьөдрийн барилдаанаас медальхүртэн, амжилттай өндөрлүүлж байна. Эмэгтэйчүүдээс 63 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн аварга, ОУХМ Б.Ганхайчалтан медалийн төлөө Японы тамирчин Ямагүчи Кираритай, хүнд жин болох +78 кг-д зодоглосон А.Адъяасүрэн БНСУ-ын И Хён Житой хүчсорьж, мөнгөн медальзүүв. Тэгвэл 70 кг-д зодоглосон жүдочдоос Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны бөх Гулноза Мятнозоваг үндсэн цагт, -78 кг-д Монголын жүдо академийн тамирчин, “Их дуулга” тэмцээний хүрэл медальт О.Хүслэн Казахстаны жүдочАруна Жангелдинаг нэмэлт цагт ялж, шагналын тавцанд зогссон. Эрэгтэйчүүдээс 90 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Г.Алтанбагана аваргын төлөө Японы Санширо Мүраотой таарчмөнгө, “Хилчин” спорт хорооны тамирчин, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Гончигсүрэн 100 кг-д БНСУ-ын Ким Сэхийг буулган авч, хүрэл медальтай эх орондоо ирэхээр болов.