Либертари намынхан АН-д нэгдэж УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор болжээ. Хоёр намын дарга нь энэ тухай өчигдөр зарлав. Энэ нь Либертари намынхны олонхоороо гаргасан шийдвэр аж. Хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлийг дээдэлдэг нийгмийг бүтээхийн төлөө ийн шийдвэрлэснийг тус намын дарга Д.Амартүвшин онцоллоо. Тэд АН дахь “Гранд Монгол” нэгдлийг илүүтэй түшиж ажиллах гэнэ. Өөрөөр хэлбэл, тус нэгдлийн дэргэдэх жигүүр, клуб байдлаар үйл ажиллагаанд нь оролцох юм байна.
“Гранд Монгол” нэгдлийг АН-ын “Олуулаа”, “Од” клуб, МҮДН фракц нийлж байгуулсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө Ардчилсан хүчний холбоо тэдэнтэй нэгдэж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ.