АН болон Олон улсын ардчилсан холбоо (IDU) хамтран энэ сарын 25-нд Улаанбаатарт “Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулж, Монгол Улс ардчиллын замыг сонгосноос хойших 34 жилийн ололт амжилт, хэтийн төлөвийн талаар ярилцах нь. Ингэхдээ манай эдийн засгийн өнөөгийн байдлыг үнэлж, дүгнэхээс гадна мэдээллийн технологи, дижитал платформ, хиймэл оюун ухаан зэрэг олон салбарын хүрээнд санал солилцох гэнэ.
Уг хуралд дээрх холбооны даргын бие төлөөлөгч, Канадын парламентын болон Засгийн газрын гишүүн асан Тони Клемент, Олон улсын ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Майкл Даст, Английн Консерватив намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм болон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид оролцох аж.