Өнөөдөр гадаа 15 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 100 дахь өдөр бөгөөд он дуусахад 265 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 15 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 2, Гоё хүүхэн одтой, хөх луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:12-19:35. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3380.00 төгрөг, зарах нь 3384.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 36.10, зарах ханш 36.40, юанийн авах ханш 469.00, зарах ханш 470.00, вонийн авах ханш 2.45, зарах ханш 2.48 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
“Монгол Ньюс” мэдээллийн төвд:
- 10.30 цагт Нийслэлийн ҮЭ-үүдийн холбооноос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол энэ он гарсаар нэг бус удаа гарсантай холбоотойгоор Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагад шаардлага хүргүүлнэ.
- 11.00 цагт Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, “All events group”, Монголын дизайнерууд, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноом “Монгол хувцасны загварын 7 хоног”-ийг анх удаа зохион байгуулах талаар мэдээлнэ.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
- 11.30 цагт “STOP LYING” уриатай Сонгогчдын Анхдугаар чуулган зохион байгуулах талаар “Клаб-126” төслөөс мэдээлнэ.
- 10.00-11.30 цагт: МУИС-ийн Экологийн боловсролын төв (хуучнаар XI хороолол дахь Байгаль хамгаалах төв станц)-д: “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төслийн нээлт болно. Утас: 9458-2204. 9916-2254.
- 10.30 цагт “ДМК” оффис (Төрийн ордны хойно байрлах)-т: Жендэрийн Үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад улс төрийн намын дунд шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулна. Утас: 9988-5696.
- 10.00-13.00 цагт МҮХАҮТ-д: “Экспортоо нэмэгдүүлэх боломж” олон улсын худалдааны хэрэгслийг ашиглах талаар сургалт, уулзалт хэлэлцүүлэг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 428 - Константинополь хотын хамба ламаар Несториус тодорчээ.
- 837 - Хожмоо Хейли эрдэмтэний нээсэн Хейлигийн сүүлт од дэлхийд хамгийн ойрхон буюу 5.1 сая км-ийн ойрхон өнгөрөв.
- 897 - Баруун Франкыг III Луй, II Карломан нар хамтран захирахаар болжээ.
- 1407 - Буддын шашны тавдугаар гялва хутагт Данзан Шагва Мин гүрний нийслэл Нанжин хотод айлчлав. Уг айлчлалын үеэр түүнд "Их Цагийн хүрдний хунтайж" цол олгожээ.
- 1500 - Миланы их ван Людовико Сфорза Швейцарийн цэргүүдийг Новара хотод болсон тулааны үеэр олзлов.
- 1606 - Хойд Америкийн колонийн газар нутгийг тэлэх, нэгтгэн захирах зорилгоор Английн хаан I Жеймс зарлиг гарган Лондонгийн Виржиниагийн компанийг байгуулахаар болжээ.
- 1710 - Их Британид Аннагийн тунхаг хэрэгжиж эхэлсэн нь дэлхийн түүхэнд анх удаа зохиогчийн эрхийг хамгаалсан эрх зүйн баримт бичиг болсон байна.
- 1741 - Пруссийн эзэнт гүрэн Силесиа хотод хяналтаа тогтоожээ.
- 1809 - Наполеоны дайн: Австрийн эзэнт гүрэн Баварийг эзлэн түрэмгийлэх цэргийн ажиллагааг эхлүүлэв.