Чөлөөт бөхийн 17 хүртэлх насныхны УАШТ Орхон аймагт боллоо. Нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 500 гаруй тамирчин 10 жинд тив, ДАШТ-д зодоглох эрхийн төлөө хүч сорив. Дээрх тэмцээнд өрсөлдсөн эмэгтэйчүүдийн багаас С.Баттөмөр дасгалжуулагчтай Төв аймгийн “Арж” клубийнхэн 117 оноогоор тэргүүлж, алтан цом гардав. Тэдэнтэй аваргын төлөө өрсөлдсөн, Гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчийн удирдлагад хичээллэсэн “Алдар” спорт хорооныхон 97 оноотой удаалж мөнгө, Г.Амархүү дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг 95 оноогоор хүрэл медаль хүртсэн. Тэгвэл эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай “Алдар”-ын бөхчүүд (138) түрүүлэв. Тэгвэл Б.Энхтөр дасгалжуулагчтай Баянгол дүүргийн “Аваргууд” академийнхан (106) хоёр, Г.Магвандорж дасгалжуулагчтай Говь-Алтай аймгийн “Хантайшир” клубийнхэн (95 оноо) гуравт шалгарлаа.